top of page

КЛИНИК ЛАБОРАТОРИ

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний шинжилгээ, В, С вирусын шинжилгээ, хеликобактерийн шинжилгээ, витамин Д, эрдэс бодисын шинжилгээ, бактерлогийн шинжилгээ хийх ба Дэлхийд тэргүүлэгч Япон, Германы аппаратууд, урвалж оношлуур, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч мэргэжилтнүүдээр хамгийн тодорхой, найдвартай шинжилгээг хийнэ.

 

CEE00615.JPG

Бид танд дээрх үйлчилгээг Япон стандартын дагуу ариутгал халдваргүйтгэлийн өндөр стандартаар хийж гүйцэтгэх ба амны хөндийгөөс ерөнхий биеийн олон өвчний анхдагч шалтгаан болдог учир цаашид гарч болох аливаа эрсдэлээс сэргийлэн, хүн бүрт тухайлан тохирсон эмчилгээ, үйлчилгээ, хэтийн урьдчилан сэргийлэх протоколыг гарган таны эрүүл мэндийг амны хөндий, ерөнхий биеийн үзүүлэлттэй уялдуулан хамгаалах нь бидний зорилго билээ. Хэрэв та хүсвэл манай эмнэлгийн лабораторийн мэргэшсэн эмч нараас шинжилгээний хариун дээрээ зөвлөх үйлчилгээг авах боломжтой.

 

CEE00643.JPG

Сеll шүдний эмнэлэг

1 . Цусны ерөнхий шинжилгээ нь

Цусны үрэвсэл, цус багадалт, цусны бүлэгнэлт, цусны өтгөрөлт  үзүүлэлтүүдээр үзнэ

2. Шээсний ерөнхий шинжилгээ нь

Бөөрний үйл ажиллагаа, үрэвсэл, бактер, цус, уураг үзүүлэлтүүдээр үзнэ

3. Биохимийн шинжилгээ нь 

Элэгний үйл ажиллагааг АЛАТ, АСАТ, Билрубин (нийт, шууд) , ALP (Шүлтлэг фосфотаз) GGT (Гаммаглутамилтрансфераза) LDH (Лактатдегидрогиназа), нийт уураг, Альбумин үзүүлэлтүүдээр үзнэ

Элэгний үйл ажиллагааг

АЛАТ, АСАТ, Билрубин (нийт, шууд) , ALP (Шүлтлэг фосфотаз) GGT (Гаммаглутамилтрансфераза) LDH (Лактатдегидрогиназа), нийт уураг, Альбумин үзүүлэлтүүдээр үзнэ

Бөөрний үйл ажиллагааг

Креатинин, мочевин, альбумин, нийт уураг үзүүлэлтүүдээр үзнэ

Өөх тосны солилцоог

Холестрин, ЛДГ, триглицерид, их (бага) нягтралтай липопротейн үзүүлэлтүүдээр үзнэ

Зүрхний эмгэгийг

Холестерин, триглицерид, их (бага) нягтралтай липопротейн, LDH (лактатдегидрогеназа) креатиникиназа үзүүлэлтүүдээр үзнэ

Нойр булчирхйн үйл ажиллагааг

α-амилаза, p-амилаза, липаза үзүүлэлтүүдээр үзнэ

Эрдсийн солилцоог

Кали, кальци, магни, натри, төмөр, фосфор, хлор үзүүлэлтүүдээр үзнэ

Чихрийн шижингийн шинжилгээг

Глюкоз, глюкозжсон гемоглобин (сахарын 3 сарын дундаж) үзүүлэлтүүдээр үзнэ

Үе мөч, үрэвслийг

Шээсний хүчил, ASLO (антистрептолизин) С-урвалжийн уураг, ревматойд фактор гэсэн үзүүлэлтүүдээр тус тус тодорхойлно.

4. Иммунологийн шинжилгээ нь

Витамин Д, AFP (ургийн альфа уураг), anti-TPO (тироид пероксидаза ферментийн эсрэг бие), anti-TG (тироглобулины эсрэг бие), CA-125 (хавдрын антиген 125), CA-15-3 (хавдрын антиген 15-3) СА-19-9 (хавдрын антиген 19-9), СЕА (хөврөлийн үеийн хавдрийн антиген), D-Dimer (д-димер), түрүү булчирхайн өвөрмөц антиген чөлөөт, чөлөөт трииодотиронин, чөлөөт тироксин, тироид сэдээгч даавар, түргэвчилсэн хеликобактер пилори-эсрэг бие, гепатит С вирусны эсрэг бие, гепатит В вирусны гадаргуугын эсрэг төрөгч, хоолойн залгиур хамрын арчдаснаас эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр ялган дүйх, шээснээс эмгэг төрөгч нян мөөгөнцөр ялган дүйх, ХДХВ-ийн эсрэг бие, тэмбүү үүсгэгийн эсрэг бие, бүлэгнэлтийн дэлгэрэнгүй шижилгээнүүдийг тус тус хийнэ.

bottom of page