top of page

Шүд цайруулах (Tooth bleaching)

Home bleaching


Гэрийн нөхцөлд шүд цайруулахад бага проценттой ус төрөгчийн хэт ислийг хэрэглэдэг. Эхлээд шүдний эмч таны шүдэнд үзлэг хийн шүднээс хэв аван зөвхөн танд тохирсон тусгай халбагыг бэлдэж өгнө. Мөн танд зориулалтын 10% ус төрөгчийн хэт ислийн материал өгдөг. Эмнэлгээс бэлдэж өгсөн халбаганд үйлчлүүлэгч өөрөө цайруулах бодисоо хийж шүдэндээ хийн цайруулах арга юм. Цайруулах бодистой халбагаа шөнө унтахдаа зүүж унтах бөгөөд өглөө нь авна. Шүдээ цайруулах халбагаа хийхээс өмнө шүдээ сайн угааж өнгөрөөс цэвэрлэж хэрэглэх шаардлагатай.


In-office bleaching


Шүдний эмнэлэгт шүд цайруулах (office bleaching) арга нь эмнэлгийн зориулалттай 33%-ийн ус төрөгчийн хэт ислийг шүдэн дээр түрхэн шүд цайруулах арга юм. Мөн шаардлагатай тохиолдолд тусгай LED гэрлээр шаран шүд цайруулах процессыг идэвхжүүлж өгдөг. Эмч амны хөндийд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж, мэргэжлийн түвшинд шүдний чулуу, өнгөрийг цэвэрлэж, буйлны хамгаалалт хийсний дараа шүд цайруулалтыг хийдэг. Шүдний чулуу ихтэй үед 1-2 өдрийн өмнө шүдний чулууг түүсэн байх шаардлагатай байдаг.

Мөн сувгийн эмчилгээ хийлгээд харлаж өнгөө алдсан шүдийг дотроос нь цайруулалт хийж болдог.

bottom of page