top of page

Хэл, уруулын хөвч уртасгах

Бидний амны хөндийд хэлний болон уруулын хөвчнүүд байдаг. Хүүхдэд хэл уруулын хөвч хэт богино, зузаан байх нь зарим авиа үсгийг тод дуудахад саад болох, хүүхэд хөхөө хөхөхөд хүндрэлтэй байх, үүдэн шүд зайтай ургах (диастема), үүдэн шүд зайтай ургаснаар дараагийн ургах шүднүүдэд байрлалын гажиг үүсэх зэрэг сөрөг нөлөөтэй. Энэ тохиолдолд хэл, уруулын хөвч уртасгах мэс ажилбарыг зөвлөдөг. Уруулын хөвч уртасгах ажилбарыг байнгын шүд ургаж эхлэх үед хийх нь тохиромжтой бөгөөд ихэвчлэн 5-8 насанд хийлгэхийг зөвлөдөг. Насанд хүрэгчдэд диастемийг гажиг засал болон согог заслын эмчилгээгээр эмчилж болдог.

bottom of page