top of page

Инлей, онлай (Inlay, onlay)

Шүдний цөгцний согогийн үед лабораторит тусгайлан хийгддэг шүдний анатоми, үйл зүй, гоо сайхнийг сэргээхэд хэрэглэгддэг. Инлей нь шүдний ховил хонхорыг сэргээж байгаа бол Онлай нь шүдний төвгөрийг хамарсан цөгцний гэмтлийн үед хийгдэнэ. Шүдний цоорлыг бүрэн цэвэрлэж, зассаны дараа шүднээс хэв авч шаазан, зиркони, алт зэрэг материалаар лабораторит тусгайлан хийгддэг.


Давуу тал:

- шүдний анатомийн хэлбэрийг бүрэн сэргээнэ

- бат бэх

- эдэлгээ удаан

- гоо сайхан

bottom of page