top of page

Шүдний чулуу түүх, цэвэрлэгээ, өнгөлгөө (Scalling and polishing)

Шүдний гадаргуу дээрх дутуу цэвэрлэгдсэн өнгөр удаан хугацаанд хуримтлагдан эрдэсжиж хатуурснаар шүдний чулууг үүсгэдэг. Шүдний чулуунд калцийн фосфатын минерал давсууд, олон төрлийн бактерууд агуулагддаг бөгөөд буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн үрэвсэл, цаашлаад ерөнхий биеийн өвчлөлүүдийн гол шалтгаан болдог байна. Ультрасоник болон тусгай багажын тусламжтайгаар буйлан дээрх болон буйлан доорх чулууг түүж, шүдний гадаргууг өнгөлж цэвэрлэнэ.


Чулуу үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд:

- шүдээ дутуу эсвэл буруу угаах,

- шүдний байрлалын гажиг (бөөгнөрсөн шүд)

- тамхи татах

bottom of page