Шүд цоорох өвчин нь шүдний хамгийн гадна талын хатуу давхарга болох паалангаас эхэлдэг ч хүндрэх явцдаа цоорол улам гүнзгийрэн шүдний бусад давхаргууд болох тугалмай, ясжмаг эдийг гэмтээн шүдний хөндийрүү нэвтэрч шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг. Ломбо нь шүдний цөгцний анатоми, үйл зүй болон гоо сайхныг сэргээх үүрэгтэй. Шүд цоорох өвчний эмчилгээнд төрөл бүрийн ломбоны материал хэрэглэгдэж байгаагаас орчин үед зажлалтын даралтыг сайн даадаг, гоо сайхны хувьд шүдний өнгөтэй ижил, тогтоц сайтай, сайн өнгөлөгддөг, гэрлээр хатуурдаг резин (composite resin) материалыг өргөн хэрэглэж байна.
Шүд цоорох өвчин ихэнх тохиолдолд зовиур илрэхгүй байж болох бөгөөд чихэрлэг, исгэлэн хүнсний зүйл идэхэд өвдөх, хүйтэн зүйлд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Оношилгоо
Амны хөндийн үзлэг болон рентген зургийн шинжилгээгээр шүдний цоорлыг хэр түвшинд байгааг ялган оношилно.
Манай эмнэлэг Америк, Япон, Солонгосын сүүлийн үеийн ломбоны материалыг хэрэглэж байна.
Comentarios