top of page
Биохимийн шинжилгээ өгч яг яах юм.png

БИОХИМИЙН ШИНЖИЛГЭЭ

Цусны биохимийн шинжилгээ нь элэг, бөөр, нойр булчирхай, зүрх зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм . Үүнээс гадна биохимийн шинжилгээ нь хүний биед ямар төрлийн эрдэс, бодисын илүүдэл болон дутагдаж байгааг илрүүлэх боломжийг олгодог. Биохимийн шинжилгээгээр өвчний гадна илрэх шинж тэмдэггүй үед бие махбодод явагдах бодисын солилцооны өөрчлөлтийг илрүүлнэ. Биохимийн шинжилгээг  дотрын эмгэг судлал, мэс заслын эмгэг судлал, эх барих эмэгтэйчүүд судлал, хүүхдийн эмгэг судлал зэрэг  анагаах ухааны эмнэлзүйн бүхий л салбаруудад оношилгоо, эмчилгээний  чухал үзүүлэлт болгон ашиглаж байна.

Биохимийн шинжилгээ хийлгэхэд анхаарах зүйлсүүд

  • Биохимийн шинжилгээг өглөө өлөн хийлгэх нь зүйтэй (10-12 цаг хоол идээгүй байна). Ялангуяа глюкоз, билирубин,креатинин, липидийн төрлийн шинжилгээ хийлгэх бол заавал өлөн байна. Урьд орой нь өөх тос багатай, шингэц сайтай хоол иднэ, сахартай жүүс, цай, кофе хоол хэрэглэхгүй.​

  • Цусанд глюкоз шинжлүүлэх  бол оогоор шүдээ угаах, бохь хэрэглэхийг хориглоно.

  • Өөх тосны солилцооны байдлыг шинжлүүлэх бол  хоол идсэнээс хойш  12-14 цаг хооллоогүй байх ба  2-3  хоног хоолны өөх тосыг багасгасан байна. Шинжилгээнд ирэхийн урьд орой архи хэрэглээгүй байна. Цусанд спирт байх нь триглицеридийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг түгээмэл шалтгаан юм.

  • Глюкозжсон гемоглобин тодорхойлох бол заавал өлөн байх шаардлагагүй.

  • Шинжилгээний өмнө рентген, ЭХО, дурангийн шинжиглээ хийлгээгүй байна.

  • Биеийн хүчний хүнд ажил, дасгал хийгээгүй байна.

  • Шинжлүүлэгч сэтгэл санаа тайван, даарч, ядраагүй, эм тариа хэрэглээгүй байна.

bottom of page