top of page
1.jpg

Гематологи буюу цус судлал гэдэг нь цусны эсүүд болон цусны бүлэгнэлтийг судалдаг эмнэлзүйн лабораторийн салбар ухаан юм. Тухайлбал цусны эсүүдийн үүрэг бүтэц , тоо хэмжээ, ясны чөмөг дэх цусны урьдал эсүүд, цусны бүлэгнэлтэнд оролцдог ялтас эсийг шинжилнэ. Гематологийн лабораторид судаснаас цусны сорьц авч цусны эсүүдийг автомат анализатоораар шинжлэх цусны дэлгэрэнгүй шинжилгээг өргөн хийж байна. Захын цусанд улаан эс, цагаан эс, ялтас эсүүд байдаг тул цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийснээр дараах эмгэг өөрчлөлтүүдийг илрүүлэх, оношлох боломжтой.

1. Бие махбодод хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй улаан эсийг шинжилснээр олон өвчнүүд ялангуяа цус багадалтыг оношлоход тусална.

2. Цагаан эс нь дархлааны үүрэгтэй тул өвчнийг эсэргүүцэх биеийн ерөнхий хариу урвал, халдварын эсрэг дархлааны идэвхийг үнэлж болдог.

3. Цусны ялтас эсийг шинжлэн энэхүү эсийн цус гоожимтгой болох, судсанд бүлэн үүсэх шалтгааныг тодруулах боломжтой.

Хураагуур судаснаас авсан цусны сорьц нь бүлэгнээгүй байх шаардлагатай. Хэрэв сорьц бүлэгнэвэл цусны эсүүд наалдаж бөөгнөрөх тул шинжилгээг хийх боломжгүй болно. Иймд цусны бүлэгнэлтийн эсрэг антикоагулянт бодис агуулсан зориулалтын хуруу шилэнд цусыг авдаг.

bottom of page