Эрүүл насанд хүрсэн хүний бөөрөнд 1 минут тутамд ойролцоогоор 1200 мл цус нэвчдэг бөгөөд энэ нь зүрхний нийт гаралтын 25% орчмыг эзэлнэ. Хоногт 180 литр анхдагч шээс бөөрөнд үүсэх ба эргэн шимэгдэлт, шүүрэл болсны эцэст 1-2 литр эцсийн шээс бие махбодоос гадагшилна. Бөөрний үүрэг зөвхөн шээс үүсгэх төдийгөөр хязгаарлахгүй, бие махбодод маш олон зохицуулгын үүрэг гүйцэтгэдэг:
-
Бие махбодиос бодисын солилцооны болон хортой бүтээгдэхүүнийг гадагшлуулах
-
Хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах
-
Биеийн шингэний найрлага, эзэлхүүнийг зохицуулах
-
Бие махбодын эд, эрхтний хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай дааврыг
-
Бөөрний болон эрхтэн тогтолцооны өвчлөлийн улмаас үүссэн дээрх үйл ажиллагааны аливаа доголдол нь шээсний шинжилгээний өөрчлөлтөөр илэрдэг.
Шээсийг шинжлүүлэхэд анхаарах зүйлүүд
-
Хоолыг хязгаарлахгүй, гэхдээ рашаан уусан байвал шээсний хүчиллэгийг
-
-
Шээхийн өмнө бэлэг эрхтэнээ угаана.
-
Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирж байгаа үед шээсийг шинжлэхгүй. Шаардлагатай
үед л катетераар шээсийг авдаг.
-
Шээсийг шинжилгээнд өгөхийн өмнө буюу урьд өдөр нь биеийн хүчний ажил, дасгал
Хөдөлгөөн хийсэн бол шээсэнд уураг илэрч болно.
Шинжилгээ өгөхийн урьд өдөр чихэрлэг болон шээсний өнгийг өөрчлөх хурц өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.Удаан өлсөх, өндөр халуурах, архины хордлого зэргийн улмаас шээсээр кетон гарна.Шинжилгээний өмнө махан хоол хэрэглэсэн үед их хэмжээний шээсний хүчлийн талст илэрдэг.Шээсийг нэмэх хэмд зөөвөрлөнө. Хасах хэмд тунадас ихээр тунаж бөөрний эмгэгийгдүгнэх боломжгүй болох буюу шинжилгээ хийхэд хүндрэлтэй болно.Шинжилгээнд шээсний эхэн хэсгийг гадагшлуулаад шээсийн дунд хэсгийг зориулалтын цэвэр саванд тосож авна.