top of page

Шүдний сувгийн эмчилгээ (Root Canal Treatment)

Шүдний хөндийд судас мэдрэлийн багц агуулсан зөөлөн эд буюу зөөлц оршиж байдаг. Шүдний хатуу эд зөөлцөөр дамжуулан тэжээлээ авдаг. Шүдний цоорлын хүндрэл, гадны гэмтэл зэргээс шатгаалан шүдний зөөлц үрэвсэж болох ба ингэж үрэвссэн зөөлцийг авч эмчлэх аргыг сувгийн эмчилгээ гэж нэрлэдэг.

Зөөлцийн үрэвслийг эмчлүүлэхгүй бол үрэвсэл цааш даамжирч холбоосын үрэвсэл болох, гоо сайхны хувьд шүдний өнгө үхжиж өнгөө алдах зэрэг хүндрэлүүд гарна.



Шүдний хөндийг цэвэрлэх ажилбар нь хоёр үндсэн зорилготой.


Үүнд:

- Шүдний хөндийд үржиж хуримтлагдсан бактери, бичил биетүүдийг устгах

- Мэдрэлийн эд болон бактериудын үржих орчин болж буй органик эдүүдийг шүдний хөндийгөөс цэвэрлэх


Сувгийн эмчилгээ нь цөгцний хөндий, сурвалжийн сувгийг цэвэрлэх, сувгийг ломбодох, цөгцийг ломбодох гэсэн үе шатаар явагдана. Шүдний сурвалжийн сувгийг сайтар цэвэрлэж, өргөсгөж, халдваргүйжүүлсний дараа сувгийг сувгийн ломбоны материалаар дүүргэж ломбодно.


Оношилгоо

Амны хөндийн бодит үзлэг ба рентген шинжилгээний тусламжтайгаар ялган оношилно. Дараах тохиолдолд сувгийн эмчилгээ зайлшгүй шаардлагатай:

- Шүд урьд нь өвдөж байсан

- Халуун, хүйтэнд өвдөх

- Шүд шөнө оройн цагаар өвдөх

- Хэсэг хугацааны давтамжтай өвдөх

- Буйлны орчимд хавдсан, дарахад эмзэглэлтэй

Comments


bottom of page