Имплант шүдэлбэр нь шүдгүйдлийг нөхөх нэг төрлийн эмчилгээ ба шүдгүй хэсгийн ясанд титан материалаар хийгдсэн хиймэл сурвалжыг суулгах байдлаар явагддаг мэс ажилбар юм. MRI шинжилгээнд импланттай хүн орж болдоггүй гэсэн ташаа ойлголт бий ба энэ нь худал мэдээлэл. Зөвхөн имплант суусан хэсэгт зураг бүрэлзэх ба титан материал учир соронзны таталцалд сугарч гарч ирнэ гэсэн ойлголт байхгүй юм. Эдгэрэх хугацаа хоншоорын ясанд ойролцоогоор 3 сар, эрүүний ясанд ойролцоогоор 6 сар байх ба имплант суулгац болон яс бүрэн барьцалдаж эдгэрсний дараа шүдний цөгц хэсгийг хийж эмчилгээ дуусна.
top of page
bottom of page
Comments