top of page

Сурвалжийн орой тайрах (Apicoectomy)

Шүдний холбоосын архаг үрэвсэл, уйланхай, түүнийг сувгийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед шүдний сурвалжийн оройг тайрах мэс ажилбарыг хийдэг. Энэхүү мэс ажилбарыг гүйцэтгэхдээ үрэвсэлтэй шүдний сурвалжийн орой орчимын буйланд зүслэг хийж нээгээд сурвалжийн орой хэсгээс бага зэрэг тайрж аваад зориулалтын материалаар ломбодоод салстыг буцааж хааж оёдол тавьдаг. Мэс ажилбар хийлгэсэн хэсэгт шарх эдгэртэл хэсэг хугацаанд ялимгүй хөндүүрлэх зэрэг таагүй байдал үүсэх бөгөөд эмийн болон бусад эмчилгээг тодорхой хугацаанд хийснээр аажимдаа энэ байдал намддаг.

コメント


bottom of page